СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөлийн нутгаар цас орж, шуурна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 31-нд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар, 4 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.


















