Нүүрсний хулгай нэрээр 22 мянган монгол жолоочийг ажилгүй болгож байна
362 дугаар тогтоол батлагдсанаар тендерийн зарчмаар явна гэж дурдагдсан байсан. Монголын тээврийн компаниуд энэ тендерт оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Нүүрс худалдан авагч компаниудын тээврийн салбар нь орж ирж, монополь байдал үүсгэх эрсдэл тулгараад байна. Маш олон тээврийн хэрэгсэлтэй Монголын ганц, хоёр компани болон БНХАУ-ын компаниуд л оролцох боломжтой гэнэ.
















