Машины дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх шаардлагатай юу
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулж байна. Ирэх ням гариг хүртэл үргэлжлэх энэ хязгаарлалт замын хөдөлгөөний эрчмийг өнгөрсөн жилийн мөн үеэс 16 хувиар бууруулсан гэнэ.

















