Сургуулийн орчимд хугацаа нь дууссан, гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн зарж байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн 17, төрийн бус өмчит 6 ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй 64 худалдааны газарт хяналт шалгалт хийлээ.



















