Түлэнхийн төвийн эхний корпус ашиглалтад орлоо
ГССҮТ-ийн салбар Түлэгдэлтийн эмнэлгийн төвийн эхний корпус ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төвийг шинээр барих шийдвэр 2013 онд гарч, есөн жилийн дараа эхний хэсэг ашиглалтад орж байна. Хоёр дахь корпусын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, энэ оны гуравдугаар улиралд багтаан хүлээн авах зорилготой байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.



















