Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ
Сурын талбайд Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ.
Сурын талбайд Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ.
Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож буй. Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор бүртгэл хийдэг. Уяачид уралдаанч хүүхдээ заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд Хүй долоон худагт долдугаар сарын 7-10-нд 09:00-19:00 цагийн хооронд бүртгэх юм.
Гэхдээ ингэж аялал, амралт зугаалгаар явахдаа байгаль орчинд ээлтэй, хоггүй цэвэрхэн аялах шаардлагатай. Буудалласан газар бүрээ цэвэрлэж, хогоо авч явах ёстой. Мөн голын усанд машинаа угаахгүй, булаг шанданд хог хаяхгүй аялах нь чухал. Өөрөөр хэлбэл ухамсартай, соёлтой аялах хэрэгтэй. Магадгүй өнөөдөр байгалийн үзэсгэлэнг нь биширч буугаад мордсон газар дараагийн удаа дайраад гарахад чинь та болон бусад хүмүүсийн нөлөөтэй сүйдэж, эвдэрсэн байж мэднэ.
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнөөдрийн хурлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хурлаар Барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцлээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг “Хортон шавжтай тэмцэх ажил тавдугаар сарын сүүлийн 10 хоногоос эхэлсэн. Жил бүр судалгаанд үндэслэн, байршлуудыг тогтоож тэмцлийн ажлыг хийдэг. Хортон шавжийн идэвхжилтийн үед утаат багажаар нэг удаа бодис цацахад тархаад буй якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч зэрэг хортон шавжийн төрлүүд бүрэн устаж үгүй болдог юм.
Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож буй. Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор бүртгэл хийдэг. Уяачид уралдаанч хүүхдээ заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд Хүй долоон худагт долдугаар сарын 7-10-нд 09:00-19:00 цагийн хооронд бүртгэх юм.
Хэвлэл мэдээллийн салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж, олон мянган нэвтрүүлэг, реклам сурталчилгаа, баримтат киноны тайлбарыг ард түмэндээ хүргэж, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд хөтлөн явуулж, салбарын олон арван алдартныг бэлтгэн төрүүлсэн, телевиз, радиогийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад хүндтэй хувь нэмэр оруулсан юм.
"Сэтгэл өндөр байна. Хэдхэн хоногийн дараа наадам болох гэж байна. Ийм сайхан өдөр энэ шагналаа авч байгаадаа баяртай байна. Уран бүтээлч хүмүүс гавьяа шагнал гэхээсээ илүү уран бүтээлдээ шунан дурлаж хийх ёстой. Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлалаа гэж хэлье. Ээж маань тэнгэрийн орноос хараад баярлаж байгаа байх. Та бүхэндээ баярлалаа. Бодож төлөвлөж байгаа маш олон ажил байна"
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 31 цэг, түр 2 цэгт 33 багийн 110 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Тоом багийн “Дунд тоомын-Ужиг” гэдэг газар өнөөдөр буюу долдугаар сарын 06-ны өдрийн 04:10 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 04:20 цагт цахим шуудангаар ирүүлжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил хамгийн ихээр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих зөрчил хамгийн их үйлдэгддэг. Энэ төрлийн зөрчлийг ихэвчлэн согтуугаар үйлдсэн нь их байна.
Энэ дагуу БХБЯ дээр бүх яамдын болоод бусад байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Улмаар хоёр өдрийн өмнө УИХ-д үнийн өөрчлөлтийн асуудлаар танилцуулга хийлээ. Үүнээс үлдсэн үнийн өсөлт тооцогдоогүй үлдсэн төсөл арга хэмжээнүүдийг богино хугацаанд хэлэлцэж, дахин танилцуулах чиглэл өгөгдсөн. Нийт 1100 гаруй төсөл арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байгаа. Үүнээс 534 төсөл арга хэмжээний үнийн өөрчлөлтийг тооцож, УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцуулсан. Үүнд 274 тэрбум төгрөгийн нэмэлт шаардлагатай гэдэг танилцуулга хийсэн. Мөн 314 төсөл арга хэмжээ үнийн өсөлтийн магадлалын арга хэмжээнд хамрагдаагүй үлдсэн. Энэ нь тухайн төсөл арга хэмжээг гүйцэтгэж байгаа компанийн хариуцлагын асуудал.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 54 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 32 нь Улаанбаатарт, 22 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй.
Шүүхийн ёс зүйн хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ гэж Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан байдаг. Иймд Шүүхийн ёс зүйн хорооноос 283 гомдол, иргэн, хуулийн этгээдээс 210 өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлээд байна. Үүнээс 295 өргөдөл, мэдээллийг хуульд заасан сахилгын зөрчлийн шинжгүй хэмээн үзэж Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан. Харин 194 өргөдөлд сахилгын хэрэг үүсгэсэн.
Ойн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгууллаа.Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022 оны зургадугаар сард батлагдаж, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Хэнтий аймагт ажиллахдаа Чингис хотод тус аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдал, үнийн өсөлтийн бодит шалтгаан, үүнээс гарах зорилгоор УИХ, Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 72 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 41 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.