КОВИД-19: Халдварын тохиолдол 181 болж нэмэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 181 тохиолдол шинээр батлагдлаа. Үүний 143 нь Улаанбаатарт, 38 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын батлагдсан тохиолдлын нийт тоо 932 058 боллоо. Улаанбаатар хот болон 15 аймагт коронавируст халдварын батлагдсан 654 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна



















