Гурван дүүрэг дамнасан 600 га талбайд Ард түмний цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Ард түмний цэцэрлэгт хүрээлэн нь 10 хэсэгтэй байх бөгөөд эхний ээлжид 35.38 га талбайг тохижуулахаар төсөлд тусгажээ.
Ард түмний цэцэрлэгт хүрээлэн нь 10 хэсэгтэй байх бөгөөд эхний ээлжид 35.38 га талбайг тохижуулахаар төсөлд тусгажээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 29-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас усжих Халх гол үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна. Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.
ЭЕШ-д Казах хүүхдүүд маш муу дүн авсан. Жил бүр энэ асуудал давтагддаг. Энэ асуудал сурах бичгийн хангамж маш муу байдагтай холбоотой. Жишээлбэл, ахлах ангийн сурагчдын сурах бичгийн хангамж 30-35 хувь байдаг. Сурах бичиг хүртээмжгүй. Мөн сурах бичгийн агуулга чанар муу гэсэн судалгааны ажил бий.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 49 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 29 нь Улаанбаатарт, 20 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
2021-2022 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төгсөх нийт 14790 суралцагч байна.
Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр голын усанд живж амь насаа алдсан иргэд нь ихэнх тохиолдолд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мэдэхгүй гарц гармаар гарах гэж оролдсон, усанд сэлдэг гэж эрдсэн, өөртөө болон бусдад тавих хяналтаа алдсан нөхцөл байдал зонхилж байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх долдугаар сард зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
БНСУ-ын талаас албан ёсоор манай улсад мэдэгдэл ирүүлээгүй байна. Монгол Улсын иргэд Жэжүд нэг сарын хугацаатай визгүй зорчих эрхтэй. Тус иргэд зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон бөгөөд визний хугацаа нь долдугаар сарын 21-нд дуусна. Тиймээс тус иргэдийг визний зөрчилтэй гэж үзэхгүй. Долдугаар сарын 9,14-нд Жэжүгээс Монгол руу нислэгтэй. Тиймээс тус нислэгээр ирнэ гэж найдаж байна
Лхагва гарагийн мэнд. Монголчууд бидний уламжлалт Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Эдгээр өдрүүдэд иргэд наадмын гоёлоо бэлдээд тун ч завгүй байна. Томоохон зах худалдааны төвүүдээр наадмын гоёл, аяллын бэлтгэлээ базаасан залуус олон харагдана. Энэ жилийн наадам өргөн дэлгэр болох нь дамжиггүй. Учир нь өнгөрсөн жил коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглээгүй. Харин энэ жил тэмдэглэнэ.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Монгол төрийн наадамд зургаан насны монгол үйлдвэрийн морь уралдана гэдэг хуулийг өнөөдөр УИХ баталлаа. Өнөөдөр түүхэн тэмдэглүүштэй өдөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч танд малчин, уяач түмнийхээ өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн УИХ-ын гишүүддээ баярлалаа
Эрүүгийн цагдаагийн албанаас олон удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран энэ оны 02 дугаар сараас 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай, эрэгтэй “Д” гэгчийг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өмнөх жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай болон Хүй долоон худгийн хоёр тойрогт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлт авна. Төв цэнгэлдэх орчимд үйлчилгээ эрхлэгчид асарт, Хүй долоон худагт гэрт үйлчилгээ үзүүлэх юм. Энэ жилийн хувьд хүсэлтийг биетээр бус цахимаар авч байгаагаараа онцлог. Www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг маргааш өглөөний 08:00 цагаас эхлүүлж, долдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдаад байна. Иймд Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд тус гудамжны авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажил хийхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор шинэчлэлийн ажил зургадугаар сарын 7-нд эхэлж, тус замыг хоёр удаа хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийхээр болсон.
Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтын үндэсний босго оноог 400 байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог давж байж их дээд сургуульд элсэн суралцах эрх нь нээгдэнэ. Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулсан. Үүнээс 1180 шалгуулагч босго оноо даваагүй. Гэхдээ уг шалгуулагчид ЭЕШ-д хамрагдсан. Нөхцөл байдлыг харгалзан үзэж, зөвхөн энэ удаа 2022 оны наймдугаар сард МХБ-ийн шалгалтыг дахин зохион байгуулна
“Цагаан толгойн нуур” ХХК-тай холбогдох уг ослыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа болно.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 41 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 22 нь Улаанбаатарт, 19 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
ЭЕШ-ыг улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд зохион байгуулж дууслаа. Мэдээллийг тухайн бүрд нь мэдээлсэн. Шалгалтын дүн оноо гарч дууссантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн ЭЕШ-ын батламж хуудсыг БҮТ-ийн цахим хаяг руу нэвтэрч ороод цахимаар хэвлэж авах боломжтой. Улмаар их дээд сургуульд элсэх боломжтой. ЭЕШ-ыг зохион байгуулахад оролцож, хамтарч ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье. ЭЕШ-ын зохион байгуулалтад 3000 орчим багш оролцсон.
Ачаа тээврийн гол зангилаа бүс нутгууд болох Беларусь, Гүрж, Азербайжан зэрэг улс руу зорчих, дамжин өнгөрөх, ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчил олноор гарч байгаатай холбогдуулан дээрх улсуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй иргэд Та бүхэн өөрийн бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж, зохих ангиллын визийг /Гүрж, Азербайжан Улсын виз/ мэдүүлж, хүлээн авсны дараа зорчих, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн ачаа тээврийн журам зөрчих, төрийн албаны ажилтнуудад шан харамж амлах буюу өгөхөөс зайлсхийх, хэрэв ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг анхаарч, гадаад улсын хууль, тогтоомжийг хүндэтгэн зорчихыг анхааруулж байна.
Туул гол дагуу зургаан байршилд тохижилтын ажил хийхээс Бага тэнгэрийн ам болон Асем виллагийн ойролцоо гэсэн хоёр байршилд тохижилтын эхлээд буй юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтын ажил тун тааруухан явцтай байв. Тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Эйч Ар Би Констракшн” ХХК ажиллаж буй юм. Хэдийгээр төслийг хүлээлгэн өгөх хугацаа 2023 он боловч энэ жилдээ ихэнх ажлаа хийж гүйцэтгэсэн байх учиртайг, ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй байгааг Хотын дарга санууллаа. Харин Асем виллагийн ойролцоо хийж байгаа тохижилтын ажлын явц 50 хувьтай үргэлжилж байлаа.