АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр халдлага гарч, зургаан хүн амиа алдлаа
Хотын хууль сахиулах байгууллагууд сэжигтнийг эрэн сурвалжилж, шуурхай хариу арга хэмжээ аван ажиллаж байна.
Хотын хууль сахиулах байгууллагууд сэжигтнийг эрэн сурвалжилж, шуурхай хариу арга хэмжээ аван ажиллаж байна.
Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо.
Энэ сарын 4-10-ны өдөр ажиллах шинжилгээний цэгийн хуваарийг хүргэж байна. Шинжилгээний цэгүүд 09.00-12.00 цаг хүртэл ажиллана.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Сүхбаатар онгоцыг үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчлөн, 140 хүн тээвэрлэхээр зорчигч тээврийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан бөгөөд аврах завь болон усчин аврагч хүрэлцээгүй, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул үйлчилгээнд ашиглахгүй байх талаар эзэмшигчид зөвлөмж хүргүүлэв.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Камбожийн Хаант Улсын Хаан Нородом Сихамони Элчин сайд Ж.Бямбасүрэнг хүлээн авч уулзан, үүрэг ажилдаа орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэн, хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.
"Цахим орчинд наадмын тасалбар 400.000 төгрөгөөр худалдана гэсэн мэдээлэл явж байна. Үүнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Наадмын тасалбарыг долдугаар сарын 01-ний өдөр борлуулсан. Төв цэнгэлдэх хүрээлэн 12.000 суудалтай. Тиймээс цахимаар тасалбар борлуулсан" гэж албаныхан мэдээлж байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа бэлэглэх 88 дахь удаагийн өдөрлөг өнөөдөр боллоо.
Өнөөдрийн байдлаар 6000 тонн цемент агуулах саванд байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьд өчигдөр түүхэн өдөр болсон. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 39 жилийн настай. Энэ 39 жилийн түүхэнд анх удаа хоногт 3695 тонн цемент үйлдвэрлэж рекорд тогтоосон. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас нийлүүлэлт ихсэж байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 4, 5-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-ны өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Бид бүтээлээрээ дамжуулж иргэдийгээ оюуны хувьд эмчлэхийг хичээдэг. Тиймээс иргэддээ хандаж нэг зүйлийг хэлэхэд хөгшин, залуу гэж ялгалгүй эрүүл мэнддээ сайн анхаараарай. Улирал, сар, жилдээ урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаарай. “Big show”-нд 40 уран бүтээлч 4 баг болж оролцсон хэдий ч олон уран бүтээлчид биднийг илгээлт болгож явуулсан юм шүү. Энэ аппарат олон хүнд эрүүл амьдрал бэлэглэх болтугай гэж хүсэн ерөөе.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 31 цэг, түр 2 цэгт 33 багийн 110 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 29 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 17 нь Улаанбаатарт, 12 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
Энэ онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулсан.
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Толгодын-Энгэр” гэдэг газар аянганаас хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг өчигдөр буюу долдугаар сарын 03-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан байна.
Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Эдгээр өдрүүдэд иргэд наадмын гоёлоо бэлдээд тун ч завгүй байна. Томоохон зах худалдааны төвүүдээр наадмын гоёл, аяллын бэлтгэлээ базаасан залуус олон харагдана. Энэ жилийн наадам өргөн дэлгэр болох нь дамжиггүй. Учир нь өнгөрсөн жил коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглээгүй. Харин энэ жил тэмдэглэнэ.
Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж, ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 14 цэг, түр 1 цэгт 15 багийн 50 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.