ГХЯ: Жэжүд байгаа монгол иргэд визний зөрчилгүй байгаа
БНСУ-ын талаас албан ёсоор манай улсад мэдэгдэл ирүүлээгүй байна. Монгол Улсын иргэд Жэжүд нэг сарын хугацаатай визгүй зорчих эрхтэй. Тус иргэд зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон бөгөөд визний хугацаа нь долдугаар сарын 21-нд дуусна. Тиймээс тус иргэдийг визний зөрчилтэй гэж үзэхгүй. Долдугаар сарын 9,14-нд Жэжүгээс Монгол руу нислэгтэй. Тиймээс тус нислэгээр ирнэ гэж найдаж байна


















