Баянхонгор аймгийн Жинст суманд аянга буужээ
Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг 14:30 цагийн үед мөндөр орсоны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан тухай мэдээллийг 04.20-ны өдөр 15:40 цагт хүлээн авсан байна.
Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг 14:30 цагийн үед мөндөр орсоны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан тухай мэдээллийг 04.20-ны өдөр 15:40 цагт хүлээн авсан байна.
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа дахин Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээн энэ сарын 19-24-ний өдрүүдийн хугацаанд үргэлжилнэ. Тус тэмцээнд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Азийн бөхийн холбооны тэргүүн, дэлхийн бөхийн холбоонд өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүс 23 орны 250 гаруй тамирчид, 100 гаруй шүүгч дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирсэн байна.
Шадар сайд С.Амарсайхан фейсбүүкт пост бичсэн иргэнийг Мөрдөн байцаах газраар шалгуулахаар өргөдөл өгсөн талаар иргэд мэдээлнэ.
Намрын үзлэг тооллогоор механик гэмтэлд өртсөн, хүний хөлд талхлагдсан ногоон байгууламжийн хэмжээг гаргаж, ирэх оныхоо төсөвт суулгаж, ирэх оны ажлаа төлөвлөдөг. Тодруулбал, нөхөн тарих болон шинээр гудамж цэцэрлэг тохижуулах ажлыг төлөвлөдөг гэсэн үг. Төлөвлөгөөний дагуу 2022 оны ажлаа гүйцэтгэж байна. Энэ жил нийт 60 мянган мод, бут, сөөг тарихаар төлөвлөсөн. Мөн шинээр болон нөхөн тарилтаар 120 мянган мкв талбайд зүлэг тарих бол замын уулзвар, гарц, аюулгүйн тойрог, Сүхбаатарын талбай зэрэг онцлог объектуудад 180 мянган нэг наст цэцэг тарихаар төлөвлөсөн.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3, II тунд 14, III тунд 72, IV тунд 69, нийт 158 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэх газар энэ сарын 18-нд гарсан түймрийг унтраахаар 167 хүн, 27 автомашин ажиллаж байна.
205 мянган цалинтай ээж, 220 мянган одонтой ээж, 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Өнөөдөр цалинтай ээж нэрийдлээр 50 мянган төгрөг олгож байна. Цалин гэдэг нэр өгсөн юм л бол цалингийн мөнгийг олгооч гэж шаардахаар ирсэн. Засгийн газар иргэндээ хариу өгдөг болсон байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмээч гэж хоёр жил шаардлага хүргүүлсэн. Ингээд нэмснийхээ дараа иргэн Г.Хажидмаад тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн гэсэн шаардлагын хариуг ирүүлсэн.
Уг чуулга уулзалтад 30 байгууллага оролцоно. Монголын циркчдийн удирдах зөвлөл байгуулна. Цаашид хамтран ажиллаж, циркийн урлагийг илүү хөгжүүлэхэд анхаарна. Циркчдийнхээ нийтийн эрх ашиг, нийгмийн асуудал болон цааш цаашдын урлаг уран сайхны асуудалд нөлөөлнө. Чуулга уулзалт нэг байгууллагын эрх ашгийн төлөө бус нийт циркчдийн эрх ашгийн төлөө байх болно
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 51 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 45 нь Улаанбаатарт, 6 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 162 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 10 хүний биеийн байдал нэн хүнд бол 14 хүн хөнгөн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Төрийн ордоны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Энэ удаагийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг “Эрүүл мэнд үндэсний баялаг” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэгт өмнө нь 18-аас дээш насны иргэдийг хамруулдаг байсан бол энэ жилээс 0-18 хүртэлх насны иргэдийг ч мөн хамруулж байгаагаараа онцлогтой. Мөн нас насны ангилалд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг илрүүлэх шинжилгээнүүдийг хийнэ. Хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгт амны хөндийн болон нүдний хараа шалгах үзлэг нэмэгдэж байгаа бол насанд хүрэгчдийн шинжилгээнд цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохими болон багажийн шинжилгээнүүд нэмэгдсэн.
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Өчигдөр УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороогоор нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох сонсгол явагдсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгнө. Залуусын монголдоо амьдрах хамгийн том баталгаа хөшүүрэг нь нийгмийн даатгал. Нийгмийн даатгалын багц хуулийг өнгөрсөн долоон хоногт буцааж татсан байна. Мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн таван гишүүнийг сонсголыг УИХ дахь нийгмийн бодлогын байнгын хороонд явагдсан. Хараат бус хөндлөнгийн шинжээчид тус таван гишүүнийг ажиллах чадваргүй, боломжгүй гэсэн дүгнэлтийг танилцуулж байсан. Энэ зөвлөл есөн хүний бүрэлдэхүүнтэй. Монголын Залуучуудын холбооноос нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд төлөөллөө оролцуулах, нийгмийн даатгалын сангийн үр өгөөжийг залууст ээлтэй болгох асуудлаар санал санаачилгыг гаргаж байгаа юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 34 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 26 нь Улаанбаатарт, 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 166 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 14 хүн хөнгөн байна.
Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн системийг нэвтрүүлээд хоёр жил болж байгаа. Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох цахим засаглалыг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр маш том арга хэмжээнүүд авагдаж байгаа. Төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод хүргэх томоохон ажлууд хийгдэж байгаа.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бөхлөө” гэдэг газар 04.18-ны өдрийн 11:22 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Монголын залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ