ОХУ-д зорчих иргэдийн АНХААРАЛД

ОХУ-д зорчих иргэдийн АНХААРАЛД

Өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3 /Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлнэ/-т заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байна.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Улаанбаатарт 61, орон нутагт 26 халдвар бүртгэгдлээ

КОВИД-19: Улаанбаатарт 61, орон нутагт 26 халдвар бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 87 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 61 нь Улаанбаатарт, 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 335 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 13 хүний биеийн байдал нэн хүнд бол 56 хүн хөнгөн байна.

Дэлгэрэнгүй
АТГ: Хяналт шалгалтаар 10 мэдүүлэг гаргагчийн ХОМ зөрчилтэй байна

АТГ: Хяналт шалгалтаар 10 мэдүүлэг гаргагчийн ХОМ зөрчилтэй байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 444 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 247 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 197 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Дэлгэрэнгүй
“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” эхэлнэ

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” эхэлнэ

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” эхэлнэ.

Дэлгэрэнгүй
Монгол, эрлийз морьдыг хэрхэн уралдуулах тухай ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Монгол, эрлийз морьдыг хэрхэн уралдуулах тухай ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй энэ цаг үед Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монголын Морин спорт, уяачдын холбоо, Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийн удирдлагуудтай өчигдөр уулзлаа.

Дэлгэрэнгүй
МҮОХ-ны VIII чуулганы ЭРГЭН ТОЙРОНД

МҮОХ-ны VIII чуулганы ЭРГЭН ТОЙРОНД

Харин хуралдааны үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн байна. Ингэснээр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон юм. Улмаар санал хураалтад  Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.6 хувьтай байна

Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.6 хувьтай байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 10, II тунд 18, III тунд 121, IV тунд 106, нийт 255 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувь байна

Дэлгэрэнгүй
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй
Голомт банк “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянд амжилттай оролцлоо

Голомт банк “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянд амжилттай оролцлоо

Хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө зөв зарцуулах дадал зуршил бий болгох зорилгоор Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2012 оноос хойш “Дэлхийн мөнгөний өдөр” аяныг зохион байгуулж буй юм.  Манай улсын хувьд уг аяныг 3 дугаар сарын 14-28-нд зохион байгуулж буй бөгөөд хаалтын арга хэмжээ болох Бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Энэ жилийн аян “Мөнгөнд ухаалаг хандаж, ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээе” уриатайгаар болж буй юм. Ирээдүй хойч үеийн санхүүгийн боловсролыг сайжруулах зорилготой уг аянд Голомт банк жил бүр идэвхтэй оролцож,  санхүүгээ хэрхэн зөв удирдах, мөнгөө зөв зарцуулах зэрэг олон контент бэлтгэн хүргэдэг билээ.

Дэлгэрэнгүй
Хууль бусаар олборлосон 8.7 кг алт хураан авчээ

Хууль бусаар олборлосон 8.7 кг алт хураан авчээ

УИХ-ын 2020 оны тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл  ажиллагааны хөтөлбөрт зааснаар "Нөхөн сэргээлт-2024" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Монгол  уул уурхайн улмаас эвдэгдсэн 8000 гаруй га газрыг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж, удирдаж бусад байгууллагуудтай хамтарч ажиллах юм. Энэ хүрээнд 2020 оноос эхлэн нийт 2802.4 га газрыг 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 

Дэлгэрэнгүй
“Голомт Алтны Форум-2022”-ыг амжилттай зохион байгууллаа

“Голомт Алтны Форум-2022”-ыг амжилттай зохион байгууллаа

Голомт банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилготой “Голомт Алтны Форум” арга хэмжээг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын  алт олборлогч топ  аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 75 байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай  санал бодлоо солилцлоо.

Дэлгэрэнгүй
Хөвсгөл, Баян-Өлгий аймаг

Хөвсгөл, Баян-Өлгий аймаг "Шударга байдлын үнэлгээ"-гээр хамгийн бага оноо авчээ

Агентлагуудаас Улсын бүртгэлийн ерөнхий газар үнэлгээний төвшин хамгийн доогуур гэж гарч байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамгийн доогуур үнэлэгдсэн. Харин Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар гэхэд сүүлийн таван удаагийн судалгаагаар хамгийн доогуур үнэлгээтэй гарч, сүүл мушгисан. Орон нутаг, аймгуудаас ирж байгаа өргөдөл, гомдол мэдээллийг аваад үзэхээр Баян-Өлгий аймгаас маш их өргөдөл гомдол ирдэг. Үүнд Баян-Өлгий аймагт анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл Шударга байдлын үнэлгээний дүн бол Засгийн газраас яам агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг үнэлдэг үнэлгээний нэг үзүүлэлт болдог.

Дэлгэрэнгүй
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 579 хэрэг шалгагдаж байна

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 579 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 30 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Дэлгэрэнгүй
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Дэлгэрэнгүй
“KFC” түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлэгчээ зоджээ

“KFC” түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлэгчээ зоджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  “KFC”түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан өсвөр насны дөрвөн хүүхдийг “чанга инээлдсэн, дуу чимээ гаргасан” гэх шалтгаанаар тус түргэн хоолны газрын ажилтан зодож, эд зүйлст нь халдсан байна. Тус хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Дэлгэрэнгүй
МҮОХ-ны Ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар нэр дэвшжээ

МҮОХ-ны Ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар нэр дэвшжээ

Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина

Д.Сумъяабазар: Нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарина

“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөн нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого, шийдэлд хүрэх зорилготой. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс уригдан оролцлоо.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Улсын хэмжээнд 69 халдвар шинээр бүртгэгдлээ

КОВИД-19: Улсын хэмжээнд 69 халдвар шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 69 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 38 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 378 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 9 хүний биеийн байдал нэн хүнд бол 71 хүн хөнгөн байна.

Дэлгэрэнгүй
ЖАГСААЛТ: Хайс, хашаатай байхыг зөвшөөрсөн байгууллагууд

ЖАГСААЛТ: Хайс, хашаатай байхыг зөвшөөрсөн байгууллагууд

Нийслэлд дараах 16 байгууллагыг хайс, хашаатай байхыг зөвшөөрдөг байна.

Дэлгэрэнгүй
E-Mongolia: Төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй

E-Mongolia: Төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй

“e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03-р сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарлаа. Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фейсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “e-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй