КОВИД-19: Улаанбаатарт 60, орон нутагт 32 халдвар бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр халдварын 92 тохиолдол батлагдлаа. Үүний 60 нь Улаанбаатарт, 32 нь орон нутагт бүртгэгдэв. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 928 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 хүний бие нэн хүнд бол 218 нь хөнгөн байна.


















