Улаанбаатарт 4 хэм дулаан байна
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 73 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 44 нь Улаанбаатарт, 29 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 378 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 13 хүний биеийн байдал нэн хүнд бол 74 хүн хөнгөн байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 4, II тунд 11, III тунд 115, IV тунд 132, нийт 262 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтад 611 барилга, байгууламжийг хамруулан гал түймэр гарч болзошгүй 3439 зөрчил дутагдлыг илрүүлж, 649 зөрчлийг газар дээрх арилгуулсан юм.
Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг долоо хоног бүрийн пүрэв гаригт орон нутгаас хүлээн авч, баасан гаригт нэгтгэн мэдээлж байна. 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 13.8 хувь буюу 3.8 сая нь төллөж, 3.8 сая төл хүлээн авч, төл бойжилт 99.2 хувьтай үргэлжилж байна.
Айлын өвөлжөө, малын бууц шатжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн “Элгэнтийн хөндий” гэдэг газар өвөлжөө, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 18:36 цагт хүлээн авсан байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-аас тариаланчдынхаа санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын гар дээр байгаа зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор спорт, олимпизмын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг. Харин энэ удаа нэр хүндтэй шагналаа хувь хүн бус, байгууллагад хүртээлээ. Гаргасан амжилтаараа монгол түмнээ баярлуулж, олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлж буй Монголын жүдо бөхийн холбоог “Алтан од” одонгоор шагнасан юм. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 103 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 61 нь Улаанбаатарт, 42 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 420 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 15 хүний биеийн байдал нэн хүнд бол 90 хүн хөнгөн байна.
Монголын эдийн засгийн чуулганы “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар шинэ хот байгуулахаар төлөвлөгөө бэлэн болсныг зарлалаа.
Түүнийг Буянхишигийн Б.Тамир гэдэг. Нийслэлийн 63 дугаар сургуулийн VIII ангийн сурагч. Саяхан “Боломжийг бүгдэд” төслийн хүрээнд Дорнод аймагт болж өнгөрсөн арга хэмжээнд багш Б.Ганболдын хамт оролцож, үзүүлэх тоглолт үзүүлжээ.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:18 цагт очиход иргэн П-гийн “Веросса” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраажээ.
ДЭМБ манай улсыг 2021 онд эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчлөл өндөр 30 орны тоонд оруулсан. Манай улсад сүрьеэгийн өвчлөл их байдаг нэг шалгтаан нь өвлийн улиралд сургууль, цэцэрлэгүүд цонхоо онгойлгож агааржуулалт хийдэггүй, зориулалтын агааржуулалт байдаггүйтэй холбоотой. Мөн ийм шалтгаанаар томуу их дэгддэг. Тиймээс дотоод, гадаад ямар ч орчинд коронавирус халдварын дараа ч амны хаалтыг зүүж хэвших хэрэгтэй . Япон зэрэг орнуудад коронавирус халдвараас өмнө ч мөн амны хаалтыг тогтмол зүүдэг байсан. Энэ нь томуу ба сүрьеэ бусад өвчнөөс ихээр сэргийлэхэд тустай байсан. Амны хаалт зүүснээр халдвартай хүн бусдад халдвараа тараахаас сэргийлэх мөн халдваргүй хүн халдвар авахаас сэргийлэх 2 талын ач холбогдолтой.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38 цэгт 38 багийн 155 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох бол дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчилж буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгаа гэсэн юм.
Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдаа нэгдүгээр сарын дундуур “Сорилго” тэмцээнээр сонгосон билээ. Тэгвэл сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зааланд сонгов. Азийн аваргын сонгомол бөхийн төрөлд дагнан бэлтгэгдэж буй 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Даваабанди, хүрэл медальт ОУХМ Г.Ханбүргэд нар шууд оролцох бол үлдсэн жингүүдэд сорил барилдаан хийж сонгосон юм. Сонгомол бөхийн багийг тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа бэлтгэл сургуулилтыг гардан удирдаж оролцуулна.
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн баруун талын зөвшөөрөлгүй 21 гаражийг өнөөдөр буулгаж, газрыг чөлөөллөө.