Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбарын тархалт 90 хувьд хүрлээ
Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тохиолдлын тооны гол үзүүлэлт нь PCR шинжилгээ юм. Оны өмнө шинжилгээнд эерэг эзлэх 4-5 хувь байсан бол одоо 4 дахин нэмэгджээ. ХӨСҮТ-д хэрэгжүүлж буй хариа арга хэмжээнд өөрчлөлтүүд орсон. Өнгөрсөн оны 11 болон 12 дугаар сард илүү эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ буюу хилийн тандалт судалгаа хийж байсан. Харин одоо дотоодын халдвар ихэссэнтэй холбоотойгоор эрсдэл бүхий хүн амд чиглэсэн тандалтын хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.



















