С.Мөнхнасан: Монгол Улсын агаарын замаар өнгөрөх нислэг 50 хувиар буурсан
2019 оны оргил үед Монгол Улсын агаарын замаар 500 орчим агаарын хөлөг өнгөрдөг байсан. Коронавирус халдварын үед 150 орчим агаарын хөлөг өнгөрсөн. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо өсөж, 200 орчим болсон ч сүүлийн гурав хоногт 110-120 хооронд нислэг өнгөрч байна. Сүүлийн долоо хоногоос 50 орчим хувиар буурлаа.


















