НӨАТ-ын сугалааны тохирлоор 20 сая төгрөгийн 3 азтан тодорлоо
Өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35,624,484 баримт хамрагдсан.



















