Э.Энхбат агсныг сүүлчийн замд нь үдлээ
Өнөө өглөө Монгол Улсын Өсөх идэр, Өрнөн дэлгэрэх, Улам нэмэх начин Эрдэнэбилэгийн Энхбатыг сүүлчийн замд нь үдэх салах ёслол Спортын төв ордонд боллоо. Түүнийг сүүлчийн замд нь үдэхээр гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд нь цугларсан юм.


















