А.Саруултүвшин: Коронавирусээр өвдсөн хүнд бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл үүсч байна
Бөөрний түүдгэнцрийн эмгэг нь олон шалтгаанаар бөөр гэмтснэээс үүсдэг дархлааны үрэвсэлт өвчин юм. Коронавирусийн халдварын дараа бусад шалтгаантай бөөрний түүдгэнцрийн эмгэгийн адил шээсээр их хэмжээний уураг гарах, улаан эс илрэх, хавагнах хам шинж илэрдэг. Зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааны алдагдал хамт илэрч болно.Үүний шалтгаан нь бүрэн тодорхойгүй бөгөөд ховор тохиолдоно гэж үзэж байна. Энэ тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ болон бөөрний эмгэгийг эмчлэх шаардлагатай.



















