Энэ сарын 29-нд бүх нийтээр АМАРНА
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал,"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн Нийтээр тэмдэглэх баярын өдөрт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-н багтдаг бөгөөд энэ өдөр бүх нийтээрээ амардаг.

















