Сар шинийн ёс заншил, ЗАН ҮЙЛ
Битүүний орой нар жаргахаас өмнө бич болон тахиа цагт идээгээ засвал зохистой. Ерөнхийдөө залуу гэр бүл гурван үеэр, ахмад настангууд таван үеэр, төрийн хэмжээний засалт 7 үеэр засдаг. Гэхдээ сар шинийн идээгээ олон үеэр зассандаа биш, ёс үйлдэж байгаа нь чухал. Мөн ахмад настангууд үр хүүхдээ, нутгийн олноо хүндэтгэж ууц чанадаг. Харин дунд эргэм насны хүмүүс дал дөрвөн өндөр, богтос шаант чанадаг.



















