Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай байна
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
“Ойн салбарын үндэсний чуулган”-аар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, ойн салбарын оролцоо, хоорондын уялдааг хангах, санхүүгийн механизмыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэж буй юм.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчдийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран "Бүргэдийн баяр 2021" аялал жуулчлалын үйл ажиллагааг Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулах аж.
Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт болон мидлингийн нөөц хангалттай сайн байна. Өдөртөө борлуулалтын цэгт 2630 тонн түлш түгээж байна. Барьцалдуулагчийн 230 мянга гаруй тонн, шахмал түлшний 44.228 тонн нөөцтэй. Нийт борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. Өдөр тутамд 250 машин тээвэрлэлт хийдэг.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 84 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Гурван үүрэг даалгавар нь коронавирусийн халдварыг бууруулах, нийтийн хоол, баар ресторан, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг сайжруулах чиглэлийн үүрэг даалгавар байсан юм.
Хичээлийн жилийн I улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болох юм байна.
Харин энэ сард Архангай аймгийн Түвшрүүлэх, Завхан аймгийн Яруу, Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаануур сумын нутагт гол, нуурын мөс цөмөрсөн тохиолдлын улмаас 3 иргэн амь насаа алдсан байна.Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11, 12 дугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд аймаг, нийслэл нэгдэж, нийт 680 сая мод тарьж ургуулна. Энэ тухай гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар гарын үсэг зурав.
Мөн 28 хорооны 143 гудамжид 1230 айл өрх, 2464 иргэнийг үзлэг шалгалтад хамруулж, 1365 иргэнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг сануулсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 491 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 352 нь Улаанбаатарт, 139 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10 083 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 4231-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 226 иргэний бие нэн хүнд байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мартаж болохгүй” нөлөөллийн аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны айл өрхүүдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газар 2021 оны 11 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 12 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлээд байна. Шалгалтаар зөрчилтэй 5, зөрчилгүй 5 байсан бол 2 зөрчилд тооцохгүй анхааруулах арга хэмжээ авчээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 43, суурин 39 цэгт 91 багийн 352 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
11.40 цагт: Монголын Театрын музейд Улсын Хүүхэлдэйн театрын хэрэгжүүлж буй “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төслийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 80232323, 8089-4004.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 666 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 376 нь Улаанбаатарт, 290 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 9 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10 379 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 4248-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 233 иргэний бие нэн хүнд байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 15 цэгт 23 багийн 92 эмч, ажилтан ажиллаж, 3038 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ хэмээжээ.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ