КОВИД-19: 873 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 873 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 549 нь Улаанбаатарт, 324 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9 569 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 4022 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 265 иргэний бие нэн хүнд байна.



















