Үс шинээр засуулбал сайн нөхөртэй учирна
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна хэмээжээ.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна хэмээжээ.
Энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно.
Эрүүгийн цагдаагийн албанаас уг гомдол мэдээллийн дагуу Сангийн сайд Б.Жавхлан болон яаманд ажилладаг гурван гэрчээс мэдүүлэг авсан. Хуулийн дагуу албаны утсаар МУГЖ С.Жавхлан руу 11 удаа залгасан. Утсаа аваагүй. Аравдугаар сарын 20-нд мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн. Ирээгүй. Мөн аравдугаар сарын 21-ний өдөр дуудах хуудсыг хүлээж аваагүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудсыг хүргүүллээ. Хүлээж авсангүй. Хуулийн дагуу дараагийн арга хэмжээ нь шүүхийн захирамжаар албадан ирүүлэх юм. МУГЖ С.Жавхлан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тайлбар өгөх байх гэж бодож байна.
"Нас баралтын хувь тийм ч их нэмэгдээгүй. Нас баралтаас сэргийлэх гол зүйл нь тандалт шуурхай хариу арга хэмжээний баг цаг алдалгүй эмнэлэгт хүргэх асуудал л байгаа. Нэг иргэний амь нас үнэтэй. Бид цар тахалтай тэмцэхэд Монгол улс нэг иргэндээ 111 сая төгрөг зарцуулсан байна гэсэн эдийн засгийн тооцоолол гарсан"
УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар өгч байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 964 нь Улаанбаатарт, 755 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 21-80 насны 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1553 болов. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 841 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 043 хүний биеийн байдал хөнгөн бол 367 хүний бие нэн хүнд байдалтай байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Энэ хугацаанд 1800 орчим иргэдийг эмчлээд байна. УТГЭ-ийн хэмжээнд нийт эмчлэгдэж байгаа тохиолдлын 18-20 хувь нь биеийн байдал нь нэн хүнд хүмүүс эмчлэгдэж байгаа. Үүнээс харвал коронавирус халдварын хүнд нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байна. Нас баралт буурахгүй байгаа нь архаг суурь өвчтэй хүмүүсийн вакцинд хамрагдалт хангалтгүй, гуравдугаар тунгийн вакцинд хамрагдахгүй байгаатай холбоотой. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлзүйн зөвлөх баг ажиллаж байгаа.
Хүүхдийнхээ өдөр тутмын хэрэгцээнд зориулан халаасны мөнгө өгөхдөө санхүүгийн анхан шатны ойлголт мэдлэг олгохын зэрэгцээ мөнгөө ухаалаг зарцуулахад сургаж болно гэдгийг та мэдэх үү? Санхүүгийн зөв дадал зуршлыг хүүхдэдээ төлөвшүүлэхийг хүссэн эцэг эхчүүдэд зориулан энэхүү мэдээллийг хүргэж байна.
Тус наадмын Creative буюу робот машины төрөлд манай холбооны гишүүн, төслийн ажилтан Ш.Самдан ахлагчтай багийнхан ТЭРГҮҮН байранд орлоо. Роботын хөгжүүлэлт, кодчлох ажлыг хариуцсан Ш.Самдан маань 23 настай Юнисофт ХХК-гийн захирал юм.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу 10 дугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг бусдын зургаан тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад саатуулан үйлдэл дээр нь баривчилжээ.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр буюу 10 дугаар сарын 21-ний өдрийн 13.00 цаг орчимд 3 настай Н гэгч охин сураггүй алга болжээ. Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн хайх ажиллагааг явуулсны дүнд түүний байгаа газрыг олж тогтоон, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, хамтарсан багт холбон зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Монголын Пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон Улсын хэмжээний мастер Батмөнхийн Ганболд "Бээжин 2022" өвлийн Паралимпын наадамд оролцохоор болжээ. Өвлийн Паралимпын наадамд оролцох түүний болон дасгалжуулахгч Ж.Дашдондог нарын эрх албан ёсоор баталгаажиж ирсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд ирэх сард ойн салбарын мэргэжилтнүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулах, мөн орон даяар мод тарьж ургуулах сургалтыг явуулах зэрэг ажлуудыг төлөвлөж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
9.00 цагт МУИС-ийн Номын санд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “ЗАГВАР НҮБ” хуралдаан эхэлнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 32 баг, суурин 38 цэгт 79 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Залуус ирсэн дарааллын дагуу эмчийн үзлэгт орно. Ингэхдээ тэд эхлээд коронавирус халдварын түргэвчилсэн шинжилгээ өгөх аж. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд дотогш нэвтэрнэ. Мөн дулаацуулах байр байх аж. Хүн хоорондын зай барьж зогсохыг албаныхан үргэлж сануулна. Эмчийн үзлэгт тэнцэж, цэргийн албанд татагдаж буй залуусийн нэрсийг урсдаг самбараар мэдээлж байлаа.
Ингэснээр УБ-ын Мазаалайнууд клуб бэлтгэл хийх олон улсын стандартад нийцсэн талбайтай болоод зогсохгүй, Техник Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Политехник Коллеж, Монгол Коосен Технологийн Коллежийн оюутан сурагчид мөн Монголын Тусгай Олимпийн Хорооны тамирчид зориулалтын талбайд их спортоор хичээллэх боломж бүрдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн эмчлүүлж байсан бол энэ долоо 6513 болж өслөө. Эмнэлгүүдийн ачаалал их байна. Эмч нарын өрөө болон бусад боломжит өрөө тасалгаануудад ор дэлгэн ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эмчлүүлж байсан иргэдийн 18 хувь нь хөнгөн оноштой байсан бол энэ долоо хоногт 16.1 хувь нь хөнгөн оноштой байна. Эдгээр иргэн хэдийгээр хөнгөн оноштой гэж байгаа ч хавсарсан өвчтэй, хавдартай, эрүүл мэнд нь хурдан хугацаанд муудах эрсдэлтэй, эмнэлгийн хяналтад байх шаардлагатай байгаа юм. Харин хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн. Өнгөрсөн долоо хоногт 52.9 хувь байсан хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт 55 хувь болж өссөн байна.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага өнөөдөр эхэлж байна. Тодруулбал, нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 917 нь Улаанбаатарт, 827 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 0-80 насны 16 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1534 болов. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 764 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 323 хүний биеийн байдал хөнгөн бол 386 хүний бие нэн хүнд байдалтай байна.