Усны ослын дуудлагаар хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд голын усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид голын усны ослын 2 дуудлагаар 2 иргэний амь насыг авран хамгаалжээ.



















