Туул голын эхэнд минж нутагшууллаа
Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ, ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евро азийн минжийг авчран өсгөж байгаа билээ. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байна.



















