Золбин нохойд хазуулснаас паралимпын тамирчин тэмцээндээ явж чадсангүй
Харамсалтай нь энэ сарын 14-ний өдөр өдрийн бэлтгэлдээ явж байгаад гудамжны нохойд хазуулсан. Хаанаас нохой гарч ирснийг анзаараагүй. Тухайн үед ухаан алдсан юм шиг байна лээ. Эрхийн хурууны доод талын эрээн булчин тасарсан. Тиймээс гартаа 20 гаруй оёдол тавиулаад эмчлүүлж байгаа. Энэ асуудлаас болж олимпийн эрхээ баталгаажуулах чухал тэмцээндээ оролцох боломжгүй боллоо. Энэ удаагийн тэмцээнээс шалтгаалаад “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцож чадах эсэх маань эргэлзээтэй болчихлоо. Залбирч л байна даа.



















