БНХАУ-ын иргэн коронавирусын халдвараар нас барлаа
Манай улсын хувь коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо зургаа боллоо.
Манай улсын хувь коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо зургаа боллоо.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-нд Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурах бол Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.
Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.
Гуравдугаар сарын 23-нд дархлаажуулалтын 41 цэг 96 багийн 674 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 12133 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Мөн Өмнөговь аймгийн 10 суманд 430 хүнийг дархлаажуулжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 269400 хүнийг вакцинд амруулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 17000 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 361 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 6693 боллоо.
Дархлаажуулалтын 39 цэгт 91 багийн 634 эмч, ажилтан ажиллана.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 6 см, цасан дахь усны нөөц 2.66 шоо.км байна.
Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Өнөөдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд, мал арвидна хэмээжээ.
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус комиссийн алба хаагчдаас коронавирус халдвар илэрсэн талаар мэдээлэл гарсан.
Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Агаарын хөлгүүд мөргөлдөж болзошгүй аюулаас сэргийлсэн нислэгийн удирдагчийг ОХУ-аас шагнана
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны 4 дэх цуврал Их дуулга тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдаж байна.
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эмчийн үзлэгээр вакцин тариулах хүмүүсийг сонгох аж. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар эрэмбэлэн ангилалтад орсон 5690 хүн байна Эдгээр иргэнд 12 мянган тун вакцин шаардагдана гэдгийг ХСҮТ-өөс мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг авна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоох тандалт судалгаа үргэлжилж байна.
Дэлхий нийтэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхлээд байна. Манай улсын Засгийн газраас цаашид тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан тохиолдолд тусгаарлах байранд тусгаарлахгүй байх журам гаргажээ.