Зургаан улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдав
Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.Шийдвэрийн дагуу “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” өнөөдөр тохиож байна.
Вакцин хийлгэсний дараа тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хариу урвал илэрч болох юм. Тодруулбал, толгой өвдөх, халуурах, хөндүүрлэх шинж тэмдэг илэрнэ. Хариу урвалд бага өртөхийн тулд вакцины талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх, эмчийн үзлэгт орох ёстой. Эмчид үзүүлж хэрэв харшлах заалттай бол вакцин хийлгэхийг хойшлуулна. Хэрэв харшлах зүйлгүй тохиолдолд вакцинд хамрагдана. Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх шаардлагатай. Мөн вакцин хийлгэхээс өмнө архи, тамхи, мансууруулах эм хэрэглэж болохгүй.
Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 11.
Ард иргэд айж, сандрах хэрэггүй. Газар хөдлөлтийн хүчээс хамаарч бага магнитудтай газар хөдлөлт болно. Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй байна.
УОК-ын шийдвэрээр гурван сард нийт 14 удаагийн нислэг үйлдэж байна. Маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 165 иргэн ирнэ. Өнөөдөр УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 20 гаруй хүнийг гуравдугаар сарын 30-ны өдөр нэвтрүүлнэ. Тухайн иргэдийг Дарханд тусгаарлана. Дөрөвдүгээр сард 12 удаагийн нислэгээр 2100 орчим иргэдийг татан авна.
Нийслэлийн хэмжээнд тусгаарлах байраар 37 зочид буудлыг ашиглаж байгаа аж. Мөн 9 зочид буудлын 600 гаруй өрөөг тусгаарлах байр болгохоор нөөцөлжээ. Ойрын хавьтлыг өөрийнх нь саналыг үндэслээд 7-14 хоногийн хугацаанд гэрээр нь тусгаарлах боломжтой юм байна.
Энэ хүрээнд тус төвийн вирус судлалын лабораторийн 3 судлаач, эрдэмтэн Япон улсын Токио хотын “Халдварт Өвчний Үндэсний хүрээлэн”- д SARS-CoV-2 вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох шинжилгээ хийх сургалтад хамрагдахаар гуравдугаар сарын 25-нд буюу энэ Пүрэв гарагт Арлын Япон улсыг зорихоор болжээ.
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх буюу стресс, айдаст автах магадлал эрс нэмэгддэг. Энэ хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэл судлалын үндсэн мэргэжлээр суралцаж буй найман эмч өдөр тутам лайв /шууд дамжуулалт/ мэдээлэл хийж, тусгаарлалтад байгаа иргэдтэй утас болон цахимаар холбогдон зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахаар бэлтгэж байна.
Энэ үеэр тэрбээр "Энхсаран" сувилалтай холбоотой асуудалд мэргэжлийн хяналтын байгууллагын зарим нэр бүхий албан хаагчдын нэрж явж байгаа. Халдвар хамгаалал эрүүл ахуй хариуцсан мэргэжлийн байгууллагын, ажилтан албан хаагчийн оролцоотойгоор халдварын дэглэм алдагдсан, иргэдийн шаардлагыг хүлээж аваагүй асуудал гарсан учраас хууль хяналтын байгууллага шалгаж байгаа" гэдгийг онцлов.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.
Засгийн газар, УОК-ийн зүгээс халдварын тархалт хоногт 200 хүрсэн тохиолдолд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн. Ээлжит хуралдаанаар хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл авч хэрэгжүүлэхгүй гэдгийг мэдэгдээд байгаа.
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын батлагдсан тохиолдол нийт 5392 болжээ. Үүнээс Улаанбаатар хотод 4474, орон нутагт 382 тохиолдол бүртгэгджээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид" сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёр иргэн 2021 оны 3 сарын 14-21-ний өдрүүдэд тус сувилалд амарсан байжээ.
Өчигдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын амралтын газар шинэ голомт илэрсэн. Тухайн газар амарч байсан хүмүүс 12 аймаг руу амралтаа дуусгаад явжээ.
Улаанбаатар хотын нөхцөл байдал хүндэрсэн учир халдвар бүртгэгдээгүй ногоон бүсийн 16 аймгаас эрүүл мэндийн ажилтнууд ирж дайчлагдан ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 22-ны байдлаар 0-17 насны 1100 хүүхэд халдвар авсан байна. Насны бүлгээр нь ангилж үзвэл 0-4,5-9,10-14,14-18 насны бүлэгт ижил тэнцүү байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын 23 цэгээр 104 багийн 732 эмч, ажилтан ажиллаж 12573 хүний дархлаажуулжээ. Мөн Өмнөговь аймгийн 12 суманд 1610 хүнийг вакцинжуулж, нийт 5044 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 223444 хүнийг дархлаажуулжээ.