Хөвсгөлд гурван удаа 4.6 хүртэл магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Улаан мод” гэдэг газар өчигдөр 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргааас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.



















