Нийслэлд 7509 хүн халдварын шинжилгээнд хамрагджээ
Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 7509 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 10, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын найман багт нийт 288 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.


















