ШУУД: 25 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 15202 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 25 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 15202 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 25 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн зүгээс эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.
Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ийн 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авсан байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
Завхан аймаг УБ хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг УБ хотруу явуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзав.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард БНСУ руу хоёр, Япон, Индонез руу тус бүр нэг удаа буюу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7183 хүн нэвтэрчээ.
УОК, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу хоёрдугаар сард гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах дөрвөн удаагийн нислэгийг урьдчилсан байдлаар батлаад байна.
Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан.
Наркологийн төвд эмчлэгдэж байсан нэг хүн эмнэлгээс гараад хөдөө явах шинжилгээ хийлгэхэд коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн иргэн Наркологийн төвд хэвтэхээсээ өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байсан. Үүнтэй холбоотой тандалт судалгаа хийсэн
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12703 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж, ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн байна. Өнөөдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа.
УОК-ын шийдврэрийн дагуу Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зохион байгуулж байсан. Тэгвэл Улаанбаатараас Ховд аймаг руу нийтийн тээврээр зорчсон хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна хэмээжээ.
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, зарим газраар салхи шуургатай байна.