Б.Ууганбаяр: Нийслэлийн хэмжээнд ойрын хавьтал болсон 1804 иргэнийг тусгаарлан ажиглаж байна
Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564 иргэн бий. Орон нутагт 16 тусгаарлах байранд 153 иргэн байгаа. Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд нийт 1717 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд ажиллах эмч, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж бэлтгэл ханган ажиллаж байгаа. Тусгаарлан ажиглах байрны бэлтгэл хангуулахаар Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Мөн Шадар сайдын тушаалаар тусгаарлан ажиглах байранд дагаж мөрдөх түр журмыг батлан гаргасан.


















