Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Баянхонгор аймагт түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэг иргэний хариу сул эерэг буюу "Саармаг" гарсан байна. Одоогоор тухайн иргэнийг тусгаарлаж, PCR шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн.
Өнөөдрийн /2020.11.24/ байдлаар тохижилт үйлчилгээний 20 байгууллагын цэвэрлэгээ давс, бодис цацах 87 тусгай тээврийн хэрэгсэл, 384 зам талбайн үйлчлэгч зам талбайн цас цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд 151.5 тонн давс, 107 тонн тусгай зориулалтын бодисыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацаж халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлээс сэргийлж байна. Мөн цас үргэлжлэн орж байгаа тул замын нөхцөл байдлаас харгалзан давс, бодисыг үрглэжлүүлэн цацах зохион байгуулалтыг хийж байна.
Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтод шуурхай шинжилгээ хийж байгаа аж. ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн баг газар дээр нь PCR оношилгоог шуурхай хийснээр сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэх цаг алдалгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаа.
НОК-оос иргэдийн хөдөлгөөнд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд QR код олгож хөдөлгөөнд оролцуулж байгаа. QR кодыг иргэдэд олгохгүй. Зөвхөн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд буюу Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн 13 чиг үүрэг бүхий байгууллагуудад олгож байгаа.
Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.
ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал, Анагаах Ухааны Доктор, Профессор, Зөвлөх зэргийн эмч Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа барилгын В1 давхарт гал гарсан дуудлага өнөөдөр 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Энэ өдрүүдэд хотын гудамжид УОК-ийн шийдвэрийн дагуу хөл хорионы дэглэмж үйлчилж, хөдөлгөөн татарсан, нийслэлчүүд гэрийн дэглэмд сахиж байгаа. Цастай энэ өдөр ч нийслэлийн гудамжинд нийтийн тээвэр, цагдаа, эмнэлэг, онцгойгийн машин хөдөлгөөнд оролцож, бусад тээврийн хэрэгсэл хяналттай зорчиж байна.
Улаанбаатар хотын дүүргүүдэд өвчлөл гарч байгаа. Батлагдсан тохиолдлууд гэрийн байршил нь дүүрэг боловч, тухайн хүмүүс янз бүрийн арга хэмжээнд батлагдсан тохиолдлуудтай хамт оролцсон байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 4335 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Наранмандах, Мэргэжлийн хяналтын газрын хэмжилзүй, холбоо, мэдээллийн улсын хяналтын байцаагч Б.Тайванбаатар нар хамтран Арвайхээр суманд нэвтэрч байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгсэл, иргэд, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлийг хийх цахим аппликейшныг боловсруулан, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 10.
“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, харьяа байгууллага, төслийн нэгжүүд болон нийт ажилтан, албан хаагчид нэгдэж 1-3 өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа.
Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов.
Хөвсгөл аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байсан.
Боловсролын байгууллагууд 12 сарын 01-нээс хойш танхимаар хичээллэхгүй. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд арванхоёрдугаар сарын 18 хүртэл теле болон онлайнаар хичээллээд улирлын амралт эхэлнэ. Улирлын амралт хоёрдугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ. Мөн их дээд сургуулийн оюутнууд нэгдүгээр сарын 05-наас хоёрдугаар сарын 15 хүртэл амарна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна