ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 11 хүн эдгэрлээ
Үүнээс эдгэрсэн 328 байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрч ажиглалтад шилжив. Ажиглалтад нийт
Үүнээс эдгэрсэн 328 байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрч ажиглалтад шилжив. Ажиглалтад нийт
Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 416 боллоо.
ОХУ-аас Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн жолоочоос "Ковид-19" халдвар илэрч Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод байна. Халдвар илэрсэн жолооч хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энхсаран" сувилалд 21 хоног тусгаарлагдах хугацаанд халдвар хамгааллын дэглэм алдагдсан байж болзошгүй гэж ярьсан. Шадар сайд Я.Содбаатар "Энхсаран" сувилал хариуцлага алдсан нь үнэн. Гэхдээ энэ цагт хариуцлага ярих биш эв нэгдэл чухал байна. Хариуцлага тооцох цаг хугацаа ирнэ. Одоо бидэнд халдварын тархалтыг хяналтдаа авах л чухал байна" гэлээ.
Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой комиссын даргын зөвлөл хуралдаж, цаг үеийн мэдээлэл сонсож зарим шийдвэрийг гаргажээ. Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн байдлын талаар товч мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллага, хүнсний дэлгүүр, зах, эмийн сан, нефть хангамж, эмийн сан, худаг усны хангамж, түлш, дулаан хангамжийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллага, орон нутгийн хүнсний хэрэгцээ хангах, буяны үйл ажиллагаа зэргийг хязгаарлаагүй.
Өглөө 11 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа. Нэгдүгээр тохиолдол нь эхний батлагдсан тохиолдлын хавьтал байсан. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан дөрвөн настай хүүхдэд хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Хүн амын 59.3% нь амны хаалтаа зөв зүүж байна. Амны хаалтаа зөв зүүж хэвшицгээе. Та бүхэн "Маскаа зүүе, гараа угаая" аянд нэгдээрэй.
Монгол Улсад "Ковид-19" халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж батлагдсан тохиолдол 412-т хүрээд байна. Халдварын тархалтыг хумих зорилгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа.
Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр /11.16/ дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм.
“Ээж хүү хоёрт ямар ч буруу байхгүй. Та бүхэн буруутгалгүй, сэтгэл санаагаар дэмжиж өгөөч. Бидний л адил ажил хөдөлмөр, хичээл сургуульдаа явж байсан.”. Эцэг эхчүүд хүүхдүүддээ гол анхаарлаа хандуулаарай. Иргэн Ц нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн. Ойрын хавьтлуудыг тогтоосон. Үлдсэн 12 хүнийг шинжилгээнд хамруулсан. Урд шөнө авсан 14 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Сэлэнгэ аймгийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон.
Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор өчигдөр /2020.11.12/ оройны 20.00 цагийн байдлаар нийт 1363 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд үүний 688 нь орсон бол, 675 нь хотоос гарах чиглэлийнх байв. Эдгээр тээврийн хэрэгсэлд нийт 3185 зорчигч товчоодоор орж, гарчээ.
СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор Коронавируст халдварын үед хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн дэмжих талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Нийслэлийн мэдээлэл технологийн газраас нийслэлийн найман байгууллагын нийт 102 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн SERVICE порталыг нэвтрүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын оршин суугч 70 настай иргэнээс халдвар илэрч PCR шинжилгээгээр батлагдсан байна. Мөн уг иргэний ойрын хавьтал гурван хүнээс халдвар илэрчээ. Гурван иргэний нэг нь халдвартай иргэнтэй хамт Дархан-Уул аймагт зорчсон бэр эмэгтэй аж.
Нийслэлд хүнсний том жижиг 68 зах худалдааны төв ажиллаж байгаа. Үүнээс 48 нь томоохон хэмжээний зах худалдааны төв байгаа. 3761 хүнсний дэлгүүр үйлчилгээ үзүүлж байна. УОК-оос шийдвэр гарахад хүнсний дэлгүүрүүдийг 07:00 -22:00 хүртэл ажиллуулж байсан бол өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн Онцгой комиссын захирамжаар 07.00-21:00 цаг болгосон. Өчигдрийн байдлаар иргэд барааг олноор худалдан авах нь багассан. Хангалт үйлчилгээ сайн байна. Бид шөнийн цагаар хүнсний хангалтуудаа хийж байгаа. Хүрэлцээ нөөцөд санаа зовох зүйлгүй.
Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Сэлэнгэ аймагт хязгаарлалт арга хэмжээ авч эхэлсэн.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна