Томуугийн түргэвчилсэн оношлуурыг эмнэлгүүдэд ашиглана
ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын тогтолцооны багаас төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай томуугийн оношлогоонд түргэвчилсэн тест ашиглах боломж, хэрэглээний талаар ярилцлаа.
ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын тогтолцооны багаас төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай томуугийн оношлогоонд түргэвчилсэн тест ашиглах боломж, хэрэглээний талаар ярилцлаа.
Энэ сарын 20-24-ний хооронд БНСУ-д суралцах боловсролын үзэсгэлэн болох гэж буй. Энэ талаар “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” /MAGIKO/ ТББ-ын тэргүүн, Аялал жуулчлалын ухааны доктор С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Өнөөдрийн байдлаар 81 улс руу 90 удаагийн тусгай нислэг үйлдсэн байна. Нислэгээр 18009 иргэн эх орондоо иржээ. Мөн хилийн боомтоор 6544 иргэний татан авчээ. Нийт 24553 иргэн эх орондоо иржээ.
Монголын нууц товчооны 780 жилийн ойд зориулан Монголын нууц товчоог эртний бичгийн эх сурвалжуудтай харьцуулан сэргээж буй талаар мэдээлэл хийж байна.
Хуучин аккумлятор, батериаг зориулалтын бус орчинд, зориулалтын бусаар устгаж байсан юм. Монгол Улс устгалын үйлдвэрийг яаралтай нээх ёстой. Өнгөрсөн 2019 оны 10 дугаар сард үүнтэй холбоотой стандарт батлагдсан. Стандартын дагуу тэдгээр үйлдвэрүүд байгуулагдах хэрэгтэй.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1352 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1350 хүнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 30 настай, эрэгтэй, 20 настай, эмэгтэй байна.
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-ны пүрэв гаригт байна. Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна. Нийслэлд хэрэгжиж буй автомашины дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМЯ-ны эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хүлээлгэн өгч, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзлаа.
НЗДТГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Нийтийн тээврийн парк шинэчлэл"-ийн талаар тусгасан ба энэ ажлын хүрээнд том оврын 46 цахилгаан автобус, 200 хүүхдийн автобус шинээр үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжийн автобуснуудыг сургууль тус бүрт хүлээлгэн өгч байна. Нийслэлийн Боловсролын газарт хүүхдийн автобус хүлээлгэж өгөх арга хэмжээ ачигдөр /2020.10.13/ болсон.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан.
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтаас дараах дүгнэлт, уриалгыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан гаргаж байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 27.
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн “Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 08-12-ны өдрүүдэд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж, Бумбатын аманд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны уулзалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АНУ-ны Доктор, Дэд профессор З.Балдандугар 2020-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Юнион пойнт ХХК-тай хамтран 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тавилгаа өөрөө хийж сурцгаая” арга хэмжээг Улаанбаатар инновацын төвд зохион байгууллаа.
Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 707 сорьцод шинжилгээ хийхэд 2 хүнд коронавирус илэрчээ. Харин 1 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй шүүх" хэвлэлийн хурлыг хийж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан Сүхбаатар аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр ашиглалтад орж буй төвлөрсөн ариутгалын тасгийн барилга, тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажиллагаа боллоо.