ШУУД: Цар тахлыг хэрхэн хохирол багатай даван туулах вэ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70.251 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3013 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дээд Салхитын аманд хууль бусаар олборлолт хийсэн зөрчил илэрсэн гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Одоогийн байдлаар 100 орчим цэгүүдэд борлуулж байгаа юм. Борлуулалтын цэгүүд 2020-2021 оны өвөл 800 орчим цэг ажиллах төлөвлөгөөтэй.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 270 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
“Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулах аж. Энэ жилийн хувьд дотооддоо 3 төрлөөр зохион байгуулах “Хийморь” морьт харвааны наадмын шилдгээр шалгарсан 9 тамирчин энэ сарын 27-ны өдөр ОУ-ын морьт харвааны наадамд онлайнаар оролцох юм байна.
Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 11:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдарын онцлогийг шингээн, дээл хувцсыг нь урлаж, бүтээсэн гэдгээрээ онцлог. Дэлхийн алдартай томоохон лаан баримлын музей байдаг. Манай улсад Чингис хааны лааны баримлын музей бий. Уг музейнээс найман бүтээл нь энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа.
Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шатахуун импортлогч компаниудын шатахуун тээвэрлэгч автоцистерн, /35.000л-48.000л эзлэхүүнтэй/, хувийн хэвшлийн бага оврын автоцистерн /3000л-7500л эзлэхүүнтэй/ зэрэг автоцистернд хяналт, шалгалтыг зохион байгуулжээ.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:34 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Энэ замыг 10 дугаар сарын хоёрны өдөр хүртэл хааж зам засварын ажил хийгдэх аж.
25-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын шинийн 8.
Тоо, монгол хэлний хичээлийн түвшин тааруу байгаа. Хүүхдүүдийнхээ хичээлийг нь хийлгэж буй ар гэрийнхэн хариуцлагатай байх чухал. Өглөө хичээлд нь авч ирээд өдөр авдаг. Дийлэнх нь багшид даатгах хандлагатай. Энэ хандлагаас салах хэрэгтэй байна.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штаб зөвлөгөө өгөх, шуурхай хариу арга хэмжээний багийн томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт, дадлага зохион байгуулах зорилгоор ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт аймагт ажиллаж байна.
НҮБ-ын Мэдээлэл технологийн холбооны судалгаагаар хотын зах буюу гэр хороолол, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн интернетийн хурд бага байдгаас шалтгаалан мэдээллээс хоцрох, мэдээллийн хүртээмж төвийн бүсэд амьдардаг хүмүүсээс 25-50 дахин хоцрогдолтой байдаг нь тогтоогдсон байдаг.
Тус чуулганыг Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клуб хамтран зохион байгуулсан юм. Чуулганд 100 орчим байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй 140 гаруй төсөл хөтөлбөрийг танилцуулсан байдаг.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын төлөөлөл хооронд мэдлэг, туршлагаа солилцон, хамтран ажиллах зорилготой “ЭЕРЭГ МОНГОЛ” чуулганыг “JCI Монгол” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Албадан гаргагдсан иргэдийн дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын иргэд байгаа бөгөөд эдгээр иргэд нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна. Тухайлбал, Түр ирэгч визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 20 жил хууль бусаар амьдарсан гадаадын иргэн эдгээр иргэдийн дунд байсан бөгөөд ОХУ-ын тус иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, ийнхүү албадан гаргажээ.