Нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэх ажил өнөөдрөөс эхэллээ
Хүүхэд хамран сургах тойрогт бүртгэлгүй, түр оршин сууж байгаа бол тухайн хаягаар бүртгүүлэх боломжгүй, хүсэлт цуцлагдсан гэсэн хариу ирэх юм байна.
Хүүхэд хамран сургах тойрогт бүртгэлгүй, түр оршин сууж байгаа бол тухайн хаягаар бүртгүүлэх боломжгүй, хүсэлт цуцлагдсан гэсэн хариу ирэх юм байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 429 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар 11 аймгийн 25 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ. Үүний 51 нь том хүн, 18 нь хүүхэд байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар газрын зөрчил арилах захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлэгийг албадан буулгаж газар чөлөөллөө.
11:00 цагт Багш хөгжлийн ордонд: 2020-2021оны хичээлийн жилийн нийслэлийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлнэ: Холбогдох утас: 70113039, 99049991
Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Энэ дагуу 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.
2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 251, төрийн бус өмчийн 434, нийт 685 цэцэрлэг үйл ажиллагаа явуулснаас төрийн өмчийн цэцэрлэгийн 2148 бүлэгт 89354 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгт 1391 бүлэгт 31222 хүүхэд, нийт 3539 бүлэгт 120576 хүүхэд хүмүүжиж төгсчээ. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 82.0 хувьд хүрчээ.
Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүнсний бүтээгдэхүүн болон ургамлын тоосны харшил ихсэж байна. Энэ нь юунаас болж байгаа талаар хэд хэдэн таамаглал дэвшүүлж байгаа. Үүнд, хэтэрхий хотожсон орчин, ариутгал цэвэрлэгээний бодис ихээр ашиглах өдөр тутам усанд орох гэх мэт амьдралын хэв маяг нөлөөлж байна. Тодруулбал, одоогийн бидний амьдралын хэв маяг бидний биед ашигтай дархлааг тогтоохгүй байна гэсэн үг юм. Хүүхэд багадаа халдварт өвчин тусаад, халдварт өвчин үүсгэдэг бактерийн эсрэг биеийн дархлааны тогтолцоо хөгжиж байх ёстой. Харин энэ дархлаа тогтохгүй байснаар энгийн ургамлын тоос биед орж ирэхэд аюултай халдвар орж ирж байгаа мэтээр бие махбод хүлээн авч хүчтэй хариу урвал үзүүлж харшилж байна. Тиймээс хэт цэвэрч байдал, ам бүлийн тоо цөөн, гадаад орчинтой харилцахгүй, тэжээвэр амьтангүй,кесаров хагалгаагаар төрөх,хүүхэд хөхний сүүгээр хооллохгүй байх нь багаас нь харшламтгай болох суурь болж байна.
Монгол улсаас Унгар улсад сурах хүсэлт өгсөн 770 орчим оюутнаас 200 оюутан шалгарлаа. Унгар улсын элчин сайдын яамнаас эдгээр 200 оюутанд мэдээлэл өгч, сурах хугацаанд шаардлагатай, хэрэг болох зүйлсийн талаар танилцуулсан юм.
Нас балчирдсаны улмаас гэрийн боловсролд шилжсэн тэднийг хэн халамжилж үлдэх вэ. Өвөө эмээ, танил ах дүү, аав ээжийн аль нэг нь яах аргагүй асарч үлдэх шаардлагатай. Тиймээс цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү гэсэн асуудал гарч ирж байгаа юм.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 15. Сумъяа гараг. Булаагч одтой, таван шар мэнгэтэй шар бар өдөр.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.02/ хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцов.
Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирж байна. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 2. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 14. Адъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 306 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ наймдугаар сард нийт 14 удаагийн нислэгээр 3500 орчим иргэнээ татан авахаар болсон.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.