Л.Мөнхтүшиг: БНХАУ-руу ойрын хугацаанд нэвтрэх боломжгүй
Иргэд гадагшаа зорчих талаар хандаж байна. Ялангуяа БНХАУ-д зорчих хүсэлт тавьж байна. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Улаанбаатар дахь элчин сайдын яамтай нь холбогдсон. Коронавирус халдварын нөхцөл байдал дотооддоо намжсан ч гэсэн гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тохиолдол улсуудад байгаа. Тиймээс БНХАУ энэ оны гуравдугаар сарын 28-аас эхлэн гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр нь хүчинтэй хэвээр мөрдөгдөж байна. Тиймээс иргэдийг ойрын хугацаанд Хятад улс руу нэвтрүүлэх боломж байхгүй. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэхэд зөвхөн БНСУ-д удаан хугацаагаар оршин суух эрхтэй иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа. Зургаадугаар сарын 01-ээс эхлээд Солонгос улсад оршин суух эрхтэй, урт хугацааны визтэй иргэд зөвхөн Монгол гэлтгүй гадаад иргэдэд тавигдаж байгаа нийтлэг шаардлага байгаа.

















