Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байна
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 20 дэд хөтөлбөрийг батлуулан үр дүнтэй хэрэгжүүлж байгаа билээ. “Орлогод нийцсэн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “Өмнөговь Гурван сайхан орон сууцны корпораци” ХХК-аас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн эхний ээлжинд 25 айлыг шалгаруулж орон сууцжуулах ажлыг амжилттай зохион байгуулаад байна.



















