Т.Бадрал: Монгол Улсад аль ч орны иргэнийг өнөөдрөөс нэвтрүүлэхгүй
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Энэ цаг үеэс эхлэн гадны аль ч улс орны иргэдийг Монгол Улсад хүлээж авахгүй. Зөвхөн хүнс тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ" гэлээ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Энэ цаг үеэс эхлэн гадны аль ч улс орны иргэдийг Монгол Улсад хүлээж авахгүй. Зөвхөн хүнс тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ" гэлээ.
Чикаго хотын "Монгол төв"-ийн хамт олон Улсын онцгой комисст 30 хонь хандивлалаа. Тус төвийн захирал Н.Батцэнгэл уг хандиваа Поп дива дуучин Ж.Алтанцэцэгээр хүргүүлсэн бөгөөд хандивыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.
Улсын онцгой комиссоос байгуулсан шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ны дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Бага баян" амралтад тусгаарлагдсан 60 гаруй иргэн төлбөрөө төлөөгүй байгаа. Эдгээр иргэнийг яаралтай төлбөрөө төл гэдэг үүргийг өгч байна" гэлээ.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Тэнгэрийн тойрог" төсөл буюу хотын А бүсэд 6-12 метр өндөрт, нийтдээ 14 км урттай, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй хоёр түвшний, 27 орох, гарах цэгтэй гүүрэн замын байгууламж шийдлийн тухай танилцуулсан. Энэ талаар "Тэнгэрийн тойрог" төслийн багийнхан мэдээлэл хийж байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 945 иргэн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. Баян-Өлгий аймгийн нэгдсэ эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэн байгаа бөгөөд тухайн иргэн гуравдугаар сарын 14-ны өдөр шүд өвдсөн, халуурсан зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна. Иргэний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д хүргэгдэн ирж байгаа.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн н.Анузаяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.16/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Өнгөрсөн өдрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ ханш харьцангуй тогтвортой, худалдаа эрхлэгчид ёс суртахуунтай хууль журмаа сахилаа. Цаашдаа ч үнэ ханшийг хөөрөгдөхгүй тогтвортой байлгана гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм.
Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна. Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ. Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч энэ үеэр онцгойлон санууллаа.
Монгол улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга А/333 тоот захирамж гарган зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэхүү захирамжийн хэрэгжилт өнөөдрөөр дуусгавар болсноор үсчин, гоо сайхан, зах худалдааны төвүүдийн хүнсний тасаг, ломбард, хими цэвэрлэгээ, авто худалдаа, засварын төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин фитнесс, спорт заал, уулын ам болон баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа нээгдээгүй хэвээр байгааг анхаарууллаа.
Монгол улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссooc дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилж байна.
Бизнес орлогогүйдэж, өрхийн төсөв нимгэрч, ажиллах нь ажиллаж амрах нь амарч арайхан л өдөр хоногийг залгуулж буй ч бүгд л амьд үлдэх хүсэлтэй. Гэтэл өндөр байшингийн ирмэг дээрээс үсрээд амиа хорлохыг хүссэн өөр нэгэн ч байна.
Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс /2020.03.10/ хуралдаж Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн.
Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч байгаатай холбоотойгоор дээр дурдсан голуудын сав газраар болон цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй байна.
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр "МИАТ" компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ.
Ойрын хоногуудад өдөртөө ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 22.
Энэ удаагийн нислэгээр БНСУ-д байсан 244 монгол иргэн ирлээ. БНСУ-ын Дэгү зэрэг өвчний тархалт өндөртэй болон коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах юм. Харин үлдсэн иргэдийг Хан-Уул дүүргийн “Энхсаран” сувилалд тусгаарлахаар холбогдох байгууллагууд бэлтгэлийг урьдчилан ханган, хуваарилжээ.
Эдгээр иргэнийг, тусгаарлалтад 14 хоног байлган ажиглах юм. Иргэдийг тусгаарлалтын байр руу авч явах найман автобус, үзлэг шинжилгээнд хамруулах УОК, ХӨСҮТ, МХЕГ, ЦЕГ-ын ажилтнууд "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд бэлэн байдад байна
Халуурсан иргэн нь тусгаарлаж, шинжилгээ авах аж.