Улаанбаатар 3 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас , цаашдаа ихэнх нутгаар цас орж , цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас , цаашдаа ихэнх нутгаар цас орж , цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Улмаар аймгийн Засаг даргын 2020 оны А/101 дугаар захирамжаар Ханбогд, Гурвантэс сумдыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.
Томилогдсон ажлын хэсгийнхэн өглөө бүр эх авалт дээр шалгалт хийж байгаа бөгөөд МХЕГ-ын нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдал, халдвар, хамгааллыг шалгаж , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, шаардлага хүргүүлэн ажиллаж байгаа аж.
Монгол Улсад түлэгдэлт нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэртээ түлэгдсэн байдаг аж.
2020 оны хоёрдугаар сарын 09-ний 08:00 цагаас 10-ны 08:00 цагийн байдлаар, нийслэлийн шалган нэвтрүүлэх найман цэгээр 11.498 тээврийн хэрэгсэл, 48.108 зорчигч нэвтэрсэн байна. Одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь “Автотээврийн тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар “Автотээврийн хэрэгслийг үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишиг үнэ батлах тухай” тогтоол, Зам, тээврийн Сайдын 2013 оны 232 дугаар “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгийг өнөөдрөөс эхлүүлж байна.
Титэм вирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. Өмнөговь аймгийн Гашуунсухайттай хиллэдэг Халиут гэдэг газар манай улсын нутгаар 120 гаруй киллометрийн зайд орших газарт шинэ титэм вирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн тул Эрүүл мэндийн байгууллагын ажилчид бэлэн байдалд ажиллаж байгаа гэдгийг хурлын эхэнд мэдэгдэв.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар бүртгэлд хамрагдаж амжаагүй бол гуравдугаар сарын 5-15-ны хооронд харъяа дүүргийн цэргийн штабд очиж бүртгүүлэхийг анхаарууллаа.
Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагаан сар хэдий хүйтэн жиндүү цагт болдог ч айсуй хаврын анхны дохиог бидэнд авчирдгаараа сайхан. Юм бүхнийг цагаанаар тодотгох энэ баярыг идээ будаа элбэг, өмсөж зүүхээр бүтэн угтах гэж хэн хүнгүй л эртнээс бэлддэг.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч нэмж суларна.
Энэ сарын 9-ний өдрийн 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 16.
Хан-Уул дүүрэгт баригдаж 95 хувьд хүрээд байгаа нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүргүүлэн ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцохоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 08. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 14. Санчир гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр.
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, халдвар авсан хүний тоо өчигдрийн /2020.02.06/ байдлаар 28060 хүрч, 560 гаруй хүн нас барж, Хятадын нийт ард түмэнд томоохон сорилт тулгарч байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэр орон, аж ахуйн нэгж, албан байгууллага болон үйлчилгээний байгууллагад халдваргүйжүүлэлт хэрхэн хийх тухай зөвлөмжийг хүргэж байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод ажиллалаа.