ЭМЯ: Хэнтий аймагт хатгалгаа нь хүндэрсэн хүүхэд нас барсан
Энэ тухай Эрүүл мэндийн яамнаас "Тус хүүхэд өглөө 07.00 цагт аймгийн эрүүл мэндийн төвд хүнд байдалтай ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээг яаралтай авсан боловч хүүхдийн биеийн байдал сайжрахгүй байсаар өчигдөр /2020.01.27/ 16.00 цагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан байна. Ойрын хавьтлын гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн. Эцсийн хариу гараагүй байгаа" гэдэг мэдээллийг өглөө.


















