Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүсийнхээ алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлал бий болгоод өдгөө 23 эрхэм хүний алдрыг мөнхлөөд байгаа юм.
Нийслэлчүүд жилдээ 900 мянгаас 1,1 сая тонн хог хаягдал гаргаж, түүнийг 306 машинаар тээвэрлэн, 29 үйлдвэрт боловсруулж байна. Гэвч хог ачилтын машинуудын эвдрэл их, боловсруулах үйлдвэрүүдийн гүйцэтгэл хангалтгүй, хяналт сул байдаг тул нийслэлчүүдийн хувьд хог хаягдал толгойны өвчин болж байна. Иймд хог хаягдлын цогц менежменттэй болохоор дээрх журмыг боловсруулжээ. Журмын төсөлд томоохон сүлжээ дэлгүүрүүд гаднаа хог хаягдлыг ангилан хаях цэгтэй байх, цас мөсийг цуглуулсан даруйд ачихыг хугацаатай болгох гэх мэтийг тусгажээ. Мөн төсөлд хог хаягдлыг гараар цэвэрлэх,үйл ажиллагааг бууруулж, хүний тоог цөөлөхөөр тусгаж өгчээ.
"Сант марал" байгууллагаас 2019 онд явуулсан судалгаагаар иргэдийн дунд тулгамдаад буй гурван асуудалд ажилгүйдэл, амжиргаа, боловсрол гурав багтжээ. Иймд боловсролын салбарт санаа зовниж явдаг эрдэмтэн, мэргэд, эдийн засагч, эцэг эхчүүд болон сэтгүүлчид нэгдэн "Боловролын реформ" хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Энэ талаар тус хөдөлгөөний зүгээс өнөөдөр /2020.01.15/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Уламжлалт зуухандаа сайжруулсан түлшээ хэрэглэж хэвшсэн хойно найман халуун амь нүүрс төрөгчийн дутуу ислийг мэдэрч чадаагүйн улмаас хорвоог орхисны дараа удтал яригдсаны эцэст иргэдийн гарт хүрч буй энэ төхөөрөмжийг гэр хорооллынхон нэг хэсэг нь сайжааж хүлээж авч буй бол нөгөө хэсэг нь асаах ч үгүй авдар дээрээ тавьчихаж байгаа харагдана.
Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж буй юм.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 20. Буд гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно.
БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан тус улсын Хууль зүйн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны хооронд өршөөлийн аян хэрэгжүүлж байна. БНСУ-ын Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй энэ удаагийн өршөөлийн аяны үндсэн зорилго нь Солонгост хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэд сайн дураараа нутаг буцах тохиолдолд дахин ирэх баталгааг тодорхойлолтоор баталгаажуулж, өршөөлийн аяны үеэр нутаг буцаагүй тохиолдолд дахин орж ирэх эрхийг бүрмөсөн хасах хүртэл хатуу арга хэмжээ авахад чиглэгджээ.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, “Цахим хөгжил ирээдүй” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын захирал Ш.Төгсбаяр нар мэдээллийн технологи, программ хангамжийн салбар хөгжих таатай боломжийг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, салбар байгууллагуудыг дэмжих чиглэлээр харилцан ашигтай, бодит харилцааг хөгжүүлэх үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ оны цэргийн бүртгэлийн нэгдсэн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцов.
Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа.
“Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах тогоонд үйлдвэрийн ажилтнууд унаж, осолдсон байна. Өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан Б /44 настай, эрэгтэй/, БНХАУ-ын иргэн Ш/36 настай, эрэгтэй/, Л/34 настай, эрэгтэй/ нар унасан тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан.
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 19. Ангараг гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр.
“Хөршийн болзоо” чөлөөт ууллзалтыг зохион байгуулснаар Дэнжийн мянгын 54, 57-р байрны оршин суугчид цэвэрлэгээний хуваарь гарган хоёр байрны хоорон дахь нарийн гудамжийг цэвэрлэж байхаар тогтжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас Өнөөдөр /2020.01.13/ “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд”-ийн талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэгдсэн мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар хэвлэл мэдээллийн байгууллагын 55 төлөөллөөр дамжуулан иргэд, даатгуулагчдад дараах чиглэлийн мэдээллийг хүргэлээ. Үүнд:
Харин 1995 онд төрсөн иргэн 25 насны сунгалт, 1975 онд төрсөн иргэн 45 насны сунгалт хийлгэх бөгөөд энэ насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ захиалах ёстой.
ҮСХ-ны Даргын зөвлөлийн 2020 оны эхний хурал өнөөдөр боллоо.Хурлаар 2020 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшиний тооцоо”-г хэлэлцэж, баталсан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирчээ.