Шилдэг сумдыг 80 сая хүртэл төгрөгөөр шагнана
Өмнөговьчууд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, иргэд, газар тариалан эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлсэн билээ.
Өмнөговьчууд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, иргэд, газар тариалан эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлсэн билээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш тав дахь удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол улсын архитектор, инженерүүд боловсруулж Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан.
Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж буй хэрэг юм.
Монгол Улсын Засгийн газрын Түүхийн нүүрс хэрэглэхийг хориглох тухай шийдвэрийн хүрээнд нийслэл, дүүргийн хэмжээнд олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн олимп манай улсын хувьд ихээхэн онцлогтой. Монгол Улс тэртээ 1964 онд Токиод болсон олимпын наадамд анх удаа оролцон, олимпизмын үйл хэрэгт нэгдсэн билээ. Ази тивд анх удаа зохион байгуулсан тус наадамд Монгол Улс чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетикийн төрөлд 21 тамирчнаа сойж байсан түүхтэй.
Сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй. Дээрх бүтээгдэхүүнүүд сургуулийн буфетэд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авдаг. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгааг албаны хүмүүс хэлж байна.
Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Радио долгионы давтамж ашиглан бүртгэх систем /RFID/”, “Шилэн кабель, төлбөрийн системийн стандартууд”, “Ухаалаг зогсоол”, Нийтийн тээврийн төлбөрийн системийн танилцуулгуудыг хэлэлцүүлгээр хүргэнэ.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч сулавтар байна.
“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.Хэдийгээр салбарын яамны зүгээс зах зээлийн үнийн тухайд оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гарч байна.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 9.
НИТХ-ын 2019 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр хороод байгуулагдсантай холбогдуулан тус хороодод Өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах, салбарлуулан зохион байгуулж ажиллуулах талаар СХД, ХУД-ийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцлоо.
Тус автомашиныг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймаг, Япон улс хоорондын найрсаг, хамтын ажиллагааны хүрээнд хийсэн айлчлалын үеэр гардуулсан юм.
Үүнээс улбаалан БНСУ-ыг зорих иргэдийн визний асуудал удааширсан. БНСУ-д амьдарч буй иргэдэд банкны картыг өдөрт нь гаргаж өгдөг байсан бол "Монгол" гэсэн нэрнээс шалтгаалан 3-5 өдрийн олгодог болсон. Мөн Монгол Улсын нэр хүндийг унагааснаар монголчуудтай тохуурхаж, тоомжиргүй харилцах хандлага нэмэгдсэн. "Монгол руу аялах гэж байгаа бол бэлгийн хүчирхийлэлд өртөхөд бэлэн байх ёстой" гэх анхааруулах мэдээ олон нийтийн цахим хэрэгслээр цацагдах болсон" гэдгийг дурджээ.
Хүчирхийлэл, ялгаварлал, дарамтын эсрэг нэгдлээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардан мэдээлэл хийж байна
"Bone China" буюу гангар шаазан (ясан шаазан ч гэж нэрлэдэг) нь хамгийн анх Тан улсын үед зохион бүтээгдсэн гэгддэг бөгөөд тухайн үедээ "өндөгний хальс" хэмээн нэрлэгддэг байжээ. Ясан шаазан нь гаднаасаа эмзэг, хэврэг харагдах авч үнэн хэрэгтээ хамгийн бат бөх шаазан юм. Учир нь ясан шаазанг үхэр эсвэл гахайн ясны үнс, кальцийн фосфат, нарийн цагаан шавар (каолин) зэргийг ашиглан бүтээдэг учраас бусад шаазан эдлэлтэй харьцуулахад маш бат бөх, эдэлгээ сайтай болдог байна.
Томуугийн улирал эхлэхтэй зэрэгцэн том жижиггүй л ханиад хатгаанд дарлуулдаг. Өвчлөлөөс сэргийлэхийн тулд хүүхэд хөгшидгүй л дархлаа дэмжих, ханиад намдаах эм тан эрж хайна. Гэтэл зарим эмийг худалдан авч хүч хүрэхгүй тул эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгогддог цөөн тооны эмийг авах гэж дугаарлаж зогсоно.
Япон улсын Элчин сайдын өргөөнд Япон Улсын Хэргийг түр хамаарагч Ш. Хаяаши “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Монгол улсын иргэн Р. Баттогтоход гардууллаа.
10.00 цагт УИХ-ын гишүүн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардана.