Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид утааны эсрэг нэгдлээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 250 гаруй ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн аравдугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагаас 17:00 цаг хүртэл буюу гурван цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 20 өрхөд сайжруулсан шахмал түлш хандивлалаа.

















