Угаартсан гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна
Нийслэлийн онцгой байдлын газар болон НМХГ-аас шахмал түлшний угаарын хийнд хордсон хүмүүсийн биеийн байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Нийслэлийн онцгой байдлын газар болон НМХГ-аас шахмал түлшний угаарын хийнд хордсон хүмүүсийн биеийн байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна. 100 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, 30 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэнээс 20 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа. ЭМЯ болон төрөлжсөн мэргэжлийн байгууллууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит “Таван Толгой Түлш” ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа.
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ц, Б нар нь БНХАУ-аас 120 хайрцаг 24 нэр төрлийн 552 ширхэг хоол амтлагч, 980 кг даршилсан ногоо гэх бүтээгдэхүүнийг импортын мэдэгдэлгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн бараа бүтээгдэхүүнийг хураан авч холбогдогчид хуулийн дагуу хариуцлага ногдуулсан байна.
Төлөв байдал: 10, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Амин дэмтэй, эрүүл байх шаардлагатай сурагчдын үдийн цай хоол биш хор болж хувирсныг Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хүүхдүүдэд өгсөн түлэнхий талхнаас харагдана.
АСЕМ-ийн гишүүн орнуудын гаалийн дарга нарын 13 дугаар уулзалт Вьетнам Улсад амжилттай зохион байгуулагдаж, 51 орны гаалийн байгууллагын дарга нар, Дэлхийн гаалийн байгууллага, Европын Холбооны 115 төлөөлөгчид оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд суурилуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлсэн байна.
П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, газар дээр нь 22 давхар барилга барихаар болсон.
Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн 40.1 мянга нь улсын сургуульд багшилж байна.
Монгол улсын иргэд эрхтэн шилжүүлэн суулгуулах ажлыг 1998 оноос Хятад улсад бөөр шилжүүлэн суулгуулж эхэлснээр эдгээр хүмүүс нь насан туршдаа Дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх болсон.
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас өнөөдөр (2019.10.09) мэдээлэл хийлээ. Тус газрын хот дахин хөгжүүлэх хэлтсээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийн талаар мэдээлэл өгөв.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн орнуудын бүсийн төв оффис(APAC)-оос Бүгд Найрамдах Филиппин Улсын нисэхийн аюулгүй ажиллагааг шалгах аудитын багт ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн байцаагч А.Амарболд орж ажиллахаар боллоо.
Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдээд байна.
Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны уулзалтын нээлт болно.
Одоогоор угаарын хийнд хордож зургаан хүн амь насаа алдаж, найман хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа зарим газраар бага зэргийн цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна.
“Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87.130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна.
Хордлогын шинж тэмдэг илэрсэн үед Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт цаг алдалгүй дуудлага өгөх, түргэн тусламжийн эмч иртэл дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.