"Эхнэр минь яаралтай мэс засалд орж чадвал бид элэг бүтэн үлдэнэ"
Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтнүүддээ нөлөөлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм байна. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ.



















