Нэмэлтээр 977 тээврийн хэрэгслийг гаргаж, иргэдэд үйлчилж байна
Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл рүү зорчих урсгал нэмэгддэг бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийг нэмэлтээр тээвэрлэлтэд ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилладаг. Тус хугацаанд давхардсан тоогоор нийт 977 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж, иргэдэд үйлчилж байна.

















