Дарханы түр замыг засварлахаар болжээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажил сар гаруй үргэлжилж байна. Төв замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчиж буй иргэд бухимдалтай байгаа юм.


















